Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Литва улс эрчим хүчний сүлжээгээ анх удаа ОХУ-аас бүрэн салгаж туршжээ
1 жил өмнө   244
Балтын тэнгисийн эрэгт оршдог Литва улс Бямба гарагт эрчим хүчний сүлжээгээ анх удаа ОХУ-ын шугамаас салгаж, бүрэн өөрийн хүчин чадлаар ажиллуулж туршжээ.
 
10 цаг үргэлжилсэн туршилт амжилттай болж, цаашид Оросын нийлүүлэлтээс хамааралгүй ажиллах боломжтойгоо батлан харуулсныг Бямба гарагийн орой Литвийн эрчим хүч түгээлтийн Litgrid компани зарласан байна.
 
Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн тус улс цаашдаа баруун Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох юм.
 
“Бид Европын сүлжээнд холбогдох тэр өдрийг ойртуулах маш чухал алхмыг хийлээ” гэж Литвийн ерөнхий сайд Ингрида Шимоните өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн байна.
 
Эрчим хүчний сайд Дайниус Крейвис “эрчим хүчний хараат бус байдалд хүрэх том алхам” хэмээн туршилтын үр дүнг онцолжээ.
 
Цаашдаа Литва улс эрчим хүчний хэрэгцээгээ өөрийн дотоод эх үүсвэр болон Польш, Швед улсуудын нийлүүлэлтээр бүрэн хангах юм байна.
 
Балтын тэнгисийн Литва, Латви, Эстони гурван улс Зөвлөлт Холбоот Улсын үед байгуулагдсан БРЭЛЛ нэртэй эрчим хүч түгээх цагаригт ОХУ болон Беларусийн хамт холбогддог юм.
 
Дээрх гурван улс энэхүү сүлжээнээс 2025 онд бүрэн салахаар тохиролцоод байгаа.
 
Тэдгээрээс Литва улс ийнхүү төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хамааралгүй болох гэж байна.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Литва улс эрчим хүчний сүлжээгээ анх удаа ОХУ-аас бүрэн салгаж туршжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0