Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил гараад байна
4 жил өмнө   474

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Нийслэлийн цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт тавьж ажилласан байна. Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх  хэлтсийн дарга Л.Амармөрөн 10 дугаар сарын 4-с хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлэн 503 тонн нүүрсийг холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллаж байна гэсэн тайлбар өглөө.

Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар тэрээр дуулгасан юм.  Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болоод хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, ААН-ийг 3 сая хүртэлх төгрөгөөр торгож байна.

А.Цэлмэн
Түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил гараад байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0