Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
40 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний үндэс юу байв?
2 долоо хоног өмнө   168
Ираны консулын байрыг дөрөвдүгээр сарын 1-нд Израилийн агаарын хүчин бөмбөгдсөн байж болзошгүй хэргийн дараа хоёр орны мөргөлдөөн дахин эхэллээ. Тус халдлагын үеэр Ираны хоёр өндөр албан тушаалтан болон 10 гаруй хүн амь үрэгдсэн. Иран энэ бүхэнд Израилийг буруутган "өшөө авна" гэж мэдэгдсэн бол АНУ зүгээр хараад өнгөрөхгүй гэж шийджээ.
 
Тэгвэл дөрөвдүгээр сарын 14-нд орон нутгийн цагаар 20:00 цагт Иран 300 орчим пуужин Израилийн зүг харвалаа. Геополитикийн хурцадмал байдал нэгээр нэмэгдэж олон жил мөргөлдсөн хоёр орон дахин тэмцэлдэж эхлэв.
 
Олон улсын засгийн газрууд иргэдээ Израиль, Иран руу зорчихгүй байхыг анхааруулж, мөргөлдөөн улам хурцдаж магадгүй гэж мэдэгдэл гаргасан. Газын зурвас дахь геноцид үргэлжилж буй үед Ираны засгийн газар Израилийг буруутгаж байсан. Гэхдээ Ираны хувьд Хамас, Хути, Техран зэрэг зэвсэгт бүлэглэлүүдтэй сайн харилцаатай байсаар ирсэн. Хамас аравдугаар сарын 7-нд Израиль руу довтлоход Тегеран сайшааж байснаа нуугаагүй. Түүнчлэн хамасын халдлага хэрхэн аймшигтай өрнөж буй бичлэгийг Израиль олон нийтийн сүлжээнд ил болгосон байна. "Human Rights Watch” -аас хамасын уг үйлдлийг дайны гэмт хэрэгт гэж шалгахыг уриалаад байв.
 
Иран хамасын халдлагыг "ялалт" гэж үзэн, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани " Өнөөдөр/ аравдугаар сарын 7/ болсон үйл явдал нь Сири , Ливан зэрэг эзлэгдсэн бүс нутгуудад ялалт авчирлаа" гэж мэдэгдсэн юм.
 
БҮХНИЙГ ӨӨРЧИЛСӨН 1979 ОН
 
Иран хагас зууны турш Пехлави гүрний захиргаанд байх үедээ Израильтай дайсагнах бус найрсаг харилцаатай байжээ. Израиль анх тусгаар тогтносон улс болох үед Иран хамгийн анхны хүлээн зөвшөөрсөн лалын шашинт орнуудын нэг байв. Палестинчуудын хувьд Израилийн тусгаар тогтнолыг “Накба” буюу сүйрэл гэж нэрлэсэн. Учир нь Израиль байгуулагдах үед 700 мянга гаруй палестинчууд хүчээр газар нутгаасаа гарч, дүрвэсэн юм. Израиль тусгаар тогтносон даруйдаа Арабаас бусад улс орнуудтай харилцаа холбоо тогтоох, тэр дундаа Ирантай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа эхлүүлэхээр  яаравчлав.
 
Харин 1979 онд Иранд болсон Исламын хувьсгал нь хоёр улсын харилцааг сүйрүүлсэн юм. Шах Мохаммад Реза тухайн үед төрийг удирдаж байсан Пехлавиг огцруулсан. Дараа нь  Исламын Бүгд Найрамдах Иран улсын шинэ дээд удирдагч Аятолла Рухолла Хомейни дэлхийн “бардам” гүрний эсрэг зогсох бодлого баримталлаа.
 
Түүний дэглэмийн үед АНУ-ыг Иранд "Их Сатан", Израилийг "Бяцхан Сатан" гэж нэрлэх болсон юм. Учир нь 1960-аад оноос хойш АНУ Израилийг хүчтэй дэмжсээр ирсэн. Энэ нь Израиль болон түүний хөрш Арабын орнууд, ялангуяа Йордан, Ливан, Египетийн хооронд сайн харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. АНУ болон Израилийн харилцаа нь Ираны шинэ удирдагчийн дургүйцлийг хүргэдэг байжээ. Израиль, Ираны хязгаарлагдмал хамтын ажиллагаа 1980-аад он хүртэл үргэлжилсэн. Гэвч хожим нь Иран Сири, Ирак, Ливан, Йемен дэх Хомейнийн төлөөлөгчид  зэвсэгт бүлэглэлүүд болон бусад бүлгүүдийг байгуулж, санхүүжүүлснээр дайсагнасан өрсөлдөөн эхэлсэн юм. Иран, Израилийн хоорондох сүүдрийн дайн жил ирэх тусам улам бүр нэмэгдэв.
 
ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨР ГОЛ БАЙ 
 
Ираны цөмийн хөтөлбөр нь бүхэлдээ энх тайвны зорилготой гэж засгийн газар нь  үргэлж нотолж ирсэн. Энэ нь Израилийн дайралтуудын гол шалтгаан байсаар иржээ. Израиль, АНУ хоёр 2000-аад оны эхээр Ираны цөмийн хөтөлбөрт зориулан уран баяжуулж буй центрифугуудыг онилох зорилгоор “Stuxnet” компьютерийн вирусыг нэвтрүүлсэн гэж Тегеран үзэж байна.
 
Израиль Ираны цөмийн байгууламжид хохирол учруулахыг оролдсон тул 2020-иод он хүртэл хоёр орны цуврал хорлон сүйтгэх халдлага үргэлжилсэн юм.
 
Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Ираны цөмийн хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан нь Тегеранд цохилт болж, Израилийн хувьд ялалт гэж үзжээ. Иран цөмийн хөтөлбөрөө 100 хувь энх тайвны зорилготой гэж тодотгосон  боловч тааварлашгүй химийн өндөр элементууд ихэр олдсон нь НҮБ-ын шүүмжлэлийг хүртсэн юм.
 
БҮЛЭГ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДАЙН
 
Израиль болон АНУ-ын арми руу чиглэсэн зэвсэгт бүлэглэлүүдийг Иран удаан  хугацаанд дэмжиж ирсэн. Хамгийн том нь 1980-аад онд Ливаны өмнөд хэсэгт Израилийн эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэх зорилгоор байгуулагдсан "Хезболла" бүлэглэл юм. Өнгөрсөн аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш "Хезболла" Израилийн хойд хэсэг рүү пуужин харваж байгаа юм.
 
Иран мөн аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт хийсэн дайралтыг удирдсан зэвсэгт Палестины Хамас бүлэглэлийг дэмжиж байна.
 
Энэ нь одоогийн дайныг өдөөсөн бөгөөд Газын эрүүл мэндийн албаныхны үзэж байгаагаар сүүлийн зургаан сарын хугацаанд 33 мянга  гаруй палестин, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсан Иран мөн Улаан тэнгис дэх Израилийн Эйлат амралтын хот руу баллистик пуужин харваж, усан онгоцны хөлөг онгоц руу дайрсан Мөн Йемен дэх хусит босогчдод дэмжлэг үзүүлсэн.  Энэ нь Хоути босогчид хамас  бүлэглэлийг дэмжиж буйн илрэл юм.
 
Эх сурвалж: BBC
40 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний үндэс юу байв?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0