Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Цай уухдаа хэрэглэх” зорилгоор алтан аяга хулгайлсан этгээд баригджээ
2 долоо хоног өмнө   161
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Токио хотын Нихомбаши дүүргийн Такашимаяа их дэлгүүрийн салбараас 10 сая иений ($65,000) үнэтэй цайны цул алтан аяга хулгайд алдагдсан тухай мэдээлсэн билээ.
 
Нэгэн эрэгтэй уг аягыг шилэн хоргоноос гарган үүргэвчиндээ хийгээд явсныг хяналтын камерын бичлэг харуулсан юм.
 
Тэгвэл аягыг хулгайлсан этгээд Бямба гарагт баригдсаныг хэргийг мөрдөн шалгаж буй албаныхан өчигдөр мэдээлжээ.
 
32 настай Масарү Хорие гэгч аягыг эхлээд “цай уухдаа хэрэглэх” зорилгоор хулгайлсан ч дараа нь зарахаар шийдсэнээ хүлээсэн гэнэ.
 
Тэрбээр алтан аягыг хүмүүсээс бараа худалдаж авдаг Токио хотын нэг дэлгүүрт 1.8 сая иенээр ($11,700) заржээ.
 
Гэвч дэлгүүр аягыг цааш нь өөр хүнд зарсан тул одоогоор олдоогүй байгаа гэнэ. Хорие цагдаа нарт баригдахдаа 1.3 сая иентэй байжээ.
 
Тухайн өдөр Такашимаяа их дэлгүүрт нийт 1,000 гаруй цайны хэрэгсэл, аяга таваг, эд өлгийн зүйлсийг нийтэд худалдаалах зорилгоор дэлгэн үзүүлж байснаас хамгийн өндөр үнэтэй эдлэлийн нэг нь энэхүү 24 каратын цул алтан аяга байсан юм.
 
 
 
Эх сурвалж: Kyodo News
“Цай уухдаа хэрэглэх” зорилгоор алтан аяга хулгайлсан этгээд баригджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0