Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл ажиллана
4 жил өмнө   377
Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.
 
Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын  удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.
 
Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Таван дүүргийн ногоон бүсэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0