Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах ангитай болно
4 жил өмнө   988

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ. Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэнэ. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах ангитай болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0