Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүмүүсийг шалгаж байна
6 жил өмнө   616
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкинд энэ сарын 10-ны өдөр /2018.04.10/ хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн үйлдлийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн  Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай иргэн С нь “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогджээ. 
 
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан байдаг. Иймд худалдан авалт хийхдээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 
 
Э.ЭНХ-ОРГИЛ
Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүмүүсийг шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0