Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ
4 жил өмнө   300
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр (2020.08.24) 07.55 цагт хөөрч8 19.33 цагт эх орондоо газардсан юм.
 
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150 буюу нийт 263 иргэн эх орондоо ирсэн байна.
 
Нислэгийн үеэр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хоёр улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгч, тус албаны улсын /ахлах/ байцаагчид нислэгийг хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ. Дээрх хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудалд ажиглалт, тусгаарлалтад шилжүүлсэн байна. 
 
Ц.Оргил
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0