Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ТҮЦ эрхлэгчид өдөр бүр 300 мянган төгрөгөөр торгуулж байгааг эсэргүүцлээ
4 жил өмнө   1468
ТҮЦ-үүдэд торгууль ноогдуулж, эдийн засгийн дарамт учруулж байгааг эсэргүүцэж “Монголын худалдаачдын холбоо” ТББ- аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй ТҮЦ эрхлэгч байдаг. Эдгээр ТҮЦ-үүдийг цагдаа нар өдөр бүр гарын үсэггүй торгуулийн хуудсаар торгодог аж. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулсан, тамхины хяналтын тухай хууль зөрчсөн гэх хоёр үндэслэлээр торгодог байна.
 
Худалдаа наймаа эрхлэн, өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж буй ард түмнээ дээрх хоёр шалтгаанаар өдөр бүр 300 мянган төгрөгөөр торгож буйд бухимдалтай байгаа бөгөөд цаашид энэ торгуулийг төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
 
Энэ талаар Нийслэлийн засаг дарга болон Ерөнхий сайдад хандан удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс дахин шаардлага хүргүүлж, хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэлсэн юм.
 
Н.Отгонтуяа
ТҮЦ эрхлэгчид өдөр бүр 300 мянган төгрөгөөр торгуулж байгааг эсэргүүцлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0