Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Комик зохиолоор хууль сурталчилна
3 жил өмнө   1266
Монгол Улсад одоогийн байдлаар 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 
 
Иргэд эдгээр хуулийг судалж, ойлгоход олон талын бэрхшээлтэй тулгардаг аж. Дээрх хуулиудыг сурталчилан таниулах зорилго бүхий контент цөөнгүй байдаг ч тэдгээр нь иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүрдэггүйгээс гадна хэт их мэргэжлийн үг хэллэг агуулсан байдаг.
 
Тэгвэл “Зориг” сан, “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан “Оюун тэтгэлэгт хөтөлбөр”-ийн  оюутнуудын “ХАУЛИ” баг иргэдэд нэн хэрэгцээтэй зарим хуулийн агуулга, үзэл санааг комик зохиол хэлбэрээр сурталчилж эхэллээ.
Иргэдийн өдөр тутмын амьдралд үүсдэг хууль эрх зүйтэй холбоотой асуудлыг зохицуулдаг хуулийг судлах явцад төөрөгдөл, ойлголтын зөрүүтэй байдал бий болдог тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй хөдөлмөрийн тухай хууль, гэр бүлийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, иргэний хуулийн зарим зүйл заалтыг комик хэлбэрт оруулан олон нийтийн сүлжээнд платформ үүсгэн таниулах зорилгогоор энэхүү төслийг эхлүүлсэн гэдгээ багийн гишүүд онцлов. 
Цахим хэрэглэгчдэд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригт “Лоло Хаули хоёр” пэйж, “loloandhauli” инстаграм хаягаар хүрэх тус комикын гол дүрүүд орчин цагийн залуусыг төлөөлсөн Лоло хэмээх эрэгтэй, Монгол оронд ховордсон ан амьтдын нэг Хаули нэртэй аргалаас бүрдэх аж. 
 
Сонирхуулахад, Лоло бол LAW харин Хаули бол уйгаржин монгол бичгээр Хууль гэсэн үг юм.
 
 
Ц.Оргил
Комик зохиолоор хууль сурталчилна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0