Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хан-уул дүүргийн 13 хороонд ослын улмаас тонн дизель түлш асгарчээ
3 жил өмнө   614
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унасан осол өчигдөр гарчээ.
 
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 14-ний 21:19 цагт хүлээн авсан байна.
 
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн авто машин авто замын хажуу руу унаж, гурван тонн дизель түлш асгарсан байсныг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минутын хугацаанд ажиллан аюулгүй болгожээ.
 
Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар
Гэрэл зургийн эх сурвалж: ХУД-ийн 13 дугаар хороо
 
Хан-уул дүүргийн 13 хороонд ослын улмаас тонн дизель түлш асгарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0