Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна
5 жил өмнө   692
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 
 
ЦЭЦ ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ЗАСГИЙН ГАЗАР ТАРНА.
 
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн хуульд заасан байдаг. 
 
Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой. 
 
Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй. 
 
Засгийн газрын гишүүд Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас энэ асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна.
 
МАН-ын бүлгийн гишүүд хоёр хэсэг болж хуваагдан талцаад байгаа нь хэний ч өмнө ил болсон. Тиймээс 32, 32-оороо хоёр хэсэг болоод буй хэсгүүдээс дөрөв, дөрвөн гишүүн төлөөлөл болон гурван удаа уулзаж, зөвшилцөөд байна. Одоогоор тийм, ийм үр дүнд хүрлээ гэж хэлэх боломжгүй байна".
 
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ СУУДЛЫГ АЛИВАА ГЭМТ ХЭРЭГ, АСУУДЛАА ХААЦАЙЛАХ ЗӨӨЛӨН СЭНТИЙ ГЭЖ ХАРААД БАЙХ ШИГ БАЙНА
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Олонхын бүлэг ингэж талцаж хуваагдаж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байгаагүй. Өнөөдөр бид сандал суудлын төлөө хэрүүл хийх эрхгүй. Гэтэл нөгөө хэсэг маань өөрсдийнх нь талд Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга байгаа учраас асуудлыг хүч түрэн шийдвэрлэхээр дайрч байна. Уг нь бидэнд ярилцвал ойлголцохгүй зүйл байхгүй. 
 
УИХ-ын даргыг зөөлчлөн хууль бусаар дайрч байна. УИХ-ын гишүүний сандлыг аливаа гэмт хэрэг, асуудлаа хаацайлах зөөлөн сэнтий гэж хараад байх шиг байна.
 
Үнэхээр шударга ёс хариуцлагын тухай яримаар байгаа юм бол ЖДҮХС-ийн асуудал дээр жишиг болгоод шийдчих хэрэгтэй байна. Бас шударга бусын хонгил гэж байгаа юм бол олон жил дараалан парламентад сонгогдож, сайдаар ажилласан Ц.Нямдорж, Н.Энхболд Ч.Улаан нар тэр хонгилыг бүтээлцсэн болж таарна.
 
Л.Энх-Амгалан "УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр өргөдлөө өг гээд 38 гишүүн шаардлага хүргүүлсэн байна лээ. Миний зүгээс төрийн эрх барих дээд байгууллагын удирдлагыг солих шаардлагаа хуулийн дагуу тавиасай гэж хүсэж байна. Гишүүдийн ярьж байгаа шиг хүчирхийллийн замаар асуудлыг шийдэх нь хууль зөрчсөн үйлдэл".
 
А.ЦЭЛМЭН
 
 
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0