Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Хаянхярваа: УИХ-ын даргын суудлыг санал болгосон ч болохгүй
5 жил өмнө   1289
УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногт чуулганаар батлах товтой байгаа. Үүнтэй зэрэгцэн МАН-ын бүлэг дотор дараагийн УИХ-ын даргын асуудал хөндөгдөж эхэлжээ. Эдгээр нэрс дунд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр дуулдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодрууллаа.
 
-Таныг УИХ-ын дарга болно гэсэн яриа гараад байгаа. Ер нь УИХ-ын дараагийн даргын асуудлыг нам дотор ярилцсан зүйл бий юу?
 
-Би өчигдөр Дархан-Уул аймагт явж байгаад энэ мэдээллийг хэвлэлээс л харлаа. Намайг УИХ-ын дарга болгохгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг бойкотолно гэсэн мэдээлэл  уншлаа. Би энэ залуучуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. Нэг ийм увайгүй, нийгмийг турхирсан, эрээ цээргүй мэдээлэл хийдгээ болиоч гэж хэлмээр байна. Би УИХ-ын дарга болохгүй. Ер нь бол би ёс зүйгүй зүйл рүү явахгүй. Угаасаа ямар нэг албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө нь ч хэлж байсан.  У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болсныхоо дараа Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг надад санал болгож байсан. Тэр бүгдэд нь би үгүй гэж хэлж байсан. Харин боломжтой бол УИХ дахь намын бүлгийн даргаа хийгээд явна гэж хэлж байсан. Цаашид нийгэмд М.Энхболд суудалдаа үлдэхийн тулд Д.Хаянхярвааг түлхэж байна. УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай хууль хэлэлцэгдээд явна. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулаад огцруулах процесс ямар ч саадгүй явна. Хуулийн дагуу огцруулах, огцруулахгүйн тухай асуудал нь гишүүдийн л асуудал. Нөгөө талаар хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд жагсаалын үеэр цуст тэмцэл, цэрэг бэлтгэсэн байна гэдэг мэдээлэл өгч байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйгаад л өнгөрч байна. Ийм хариуцлагагүй нийгэм рүү бид явмааргүй.  Цаашид нийгмийг турхирсан мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй, ялангуяа УИХ-ын гишүүд.
 
-Танай нам дотор хоёр талаас ажлын хэсэг гарч, эвлэрэхээр болсон гэсэн. Энэ ажлын хэсэг юу болж байна вэ?
 
-Хоёр талаас ажлын хэсэг гараад уулзаад явж байгаа байх. Бид эргээд уулзах нүүртэй, хүний өмнөөс эгц харах дүүрэн сэтгэлтэй явах ёстой гэж би боддог.
 

+

А.ЦЭЛМЭН

Д.Хаянхярваа: УИХ-ын даргын суудлыг санал болгосон ч болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 8
  • Eeg [64.119.27.235] 5 жил өмнө
    Ene banidiig hen darga marga bolgono geed heltsiin bayrlaad uurtai durtei yariad bainshde iim neg hugiin garuudiig hoshin shog bolgochihiimda yaasanch bayasaj hevleliin hural hiij durtsi ******** ve!!!
  • Зочин [202.126.89.151] 5 жил өмнө
    Энэ яагаад ингэтлээ Ми-г өмөөрөөд байгааг ойлгож байгаа биз дээ.Энэ бол нийгмийн паразит амьан.
  • ЭРКА [202.126.89.151] 5 жил өмнө
    Хаянг ард түмэн болгохгүйг мэдэж байгаа шүү дээ.
  • Зочин [202.126.89.11] 5 жил өмнө
    Хаянхярваа энэ албан тушаалд очихгүй ташаа мэдээлэл гарсан байна гэж өөрийн сэтгэгдэлээ бичсэн байна ш дээ хүмүүс минь битгий заавал нэгнийгээ харлуулар гэж муу муухайгаар бусдыг доромжилж бай л даа.Бид бүгд чинь аливаад уужуу ханддаг ухаантай хүиүүм шүү дээ.
  • Шийрэв [66.181.160.92] 5 жил өмнө
    УИХ дарга болгохгуй Ард тvмэний хандлагыг мэдсээр байж, Болье ч гэсэн болгохгуй ч гэх шиг ШОУ хийчихлээ дээ. Энэ их бужигнааны дараа гvшvvнэрээр vлдэх vлдэхгуйгээ мэдэхгуй байж естой Хаяаан ХУЦ ваа
  • Ц.БАТДОРЖ [103.229.122.98] 5 жил өмнө
    Чи битгий худалаа ХОРОНХЯРВАСАА цацаад бай чам шиг амьсгаа энэ насандаа ИХ ХУРЛЫН ДАРГАД нэр дэвших хувь тавилан байхгүй . Яасан их санаж сэрүүн зүүдэлж сэрж мартсан ХОРОНХЯРВАСАА вэ? Өөртөө нь таарсан дипломын гол сэнхрүүлэгч нар асууж байгаа асуулт нь ч бөөн нойлын үнэр. Ой гутчихлаа.
  • Октябрь [2.247.243.15] 5 жил өмнө
    Ёстой горьд
  • Зочин [202.126.89.134] 5 жил өмнө
    Хэн ч энэнд ямар ч албан тушаал амлахгүй энэ очихгүй дээ биш хэн ч амлахгүй энэний улс төрийн карьер ингээд дуусч байгаа болхоор хэн ч юу ч амлахгүй