Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
С.Баярцогт: Дансны гүйлгээний хуулгатай холбоотой бүх материалыг би АТГ-т өгсөн
5 жил өмнө   536
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын Швейцар дахь банкны дансны гүйлгээний хуулгыг авчирсан хэмээн мэдээлээд байгаа. Тодруулбал, тэрбээр "С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй" гэсэн юм. 
 
Тэгвэл эдгээр асуудалд ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт дөнгөж сая тайлбар өглөө. 
 
Тэрбээр "Хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүн өөрийн гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Мөн Швейцарын холбогдох байгууллагуудад буруу ойлголт өгч, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэж би харж байна. 
 
2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан байдаг. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ.
 
Энэ нь албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан учир Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага 2017 онд эрүүгийн хэрэг нээсэн байдаг. Тодруулбал, Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэдгээр хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан.
 
Би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн.
 
Харин би бүх материалыг АТГ-т өгсөн. Дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна" гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
С.Баярцогт: Дансны гүйлгээний хуулгатай холбоотой бүх материалыг би АТГ-т өгсөн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0