Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
С.Амарсайхан: Хятадын компанид 50 га газар олгоогүй, С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тараасан
5 жил өмнө   751
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд хотын даргын ажлыг авснаас хойш анх удаа хэвлэлийнхэнд хандан албан ёсны мэдээлэл хийж буй нь энэ юм байна. Цаашид долоо хоног бүр мэдээлэл хийх аж.
 
Энэ тухайгаа тэрээр хэлэхдээ, “Улаанбаатар хотын ажил амьдралтай холбоотой мэдээллүүд болон хотын захирагчийн авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, үйл ажиллагаануудын талаар долоо хоног бүр танилцуулж байхаар тогтож байна” гэлээ.
 
Мөн тэрээр “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бодлого шийдвэрийн нэгдмэл ойлголтгүй, ажил хэргийн уялдаа хангалтгүй, албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй байсан. Нийслэл бодлогогүй, зах хязгааргүй, цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. Газар зохион байгуулалт байгуулалт хүндрэлтэй байна” гэв.
 
-БНХАУ-ЫН ТЯНЬЖИН ФҮҮДС КОМПАНИД 50 ГА ГАЗАР ОЛГООГҮЙ-
 
“Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлийн хэрэгслээр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан Хятадын компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл цацагдаж, санал асуулга хүртэл явагдаж байна. Ийм гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл явагдаж байна.
 
Өнгөрсөн онд Монгол Улсын засгийн газар Хятадын засгийн газартай хамтран хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр тохиролцсон байдаг. Үүний дагуу Засгийн газрын тэргүүний захирамжаар судалгаа тооцоо хийх ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Энэ дагуу Засгийн газрын тэргүүн дэд дарга гуравдугаар сарын 27-нд хотын даргад Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг судлах чиглэл өгсөн.
 
Хариуд нь хотын дарга миний нэр дээр хүнсний ногоо тариалах зориулалттай хүлэмж байгуулах ажлын холбогдох судалгаа тооцоог хийх шаардлагатай байна гэдэг утга бүхий албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн байдаг. Улмаар хотын захирагч миний зүгээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр БНХАУ-ын Тяньжин хотын захиргаатай хамтран 10 бодит ажлыг судалж, хэрэгжүүлэх нийслэлийн 100 хувийн өмчит компанийн нэрийг хүргүүлсэн.
 
Үүнд ямар нэгэн газар олголт явагдаагүй. Ямар нэгэн газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуй нэгжүүдийг ямар байдлаар дэмжих вэ, дөрвөн улиралд ямар хүлэмж байгуулах вэ гэдэг үүднээс энэ судалгааг хийсэн.
 
Хятад компанид 50 га газар олголт огт явагдаагүй, шийдвэр гараагүй. НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн хувийн эрх ашгийн үүднээс, улс төрийн зорилгоор зориуд ийм мэдээлэл тараасан” гэлээ.
 
-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРГҮЙ ЗАСВАРААС ҮҮДЭЖ ДӨРВӨН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН-
 
Энэ сарын 18-нд төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч, есөн хүн хордож, дөрвөн хүн амь насаа алдсан. Ар гэр нь асран халамжллах хүнгүй үлдсэн. Нялх биетэй, бие давхар, биеийн эрүүл мэнд тааруу хүмүүс өнчрөн үлдсэн. 2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр осол болсон газарт засвар үйлчилгээ хийсэн байдаг юм. Энэ ажил чанаргүй хийгдэж, хаалт задарснаас хий алдагдаж, хүний амь нас эрсэдсэн. Үүнийг нуун дарагдуулахын тулд зарим хүмүүс асар их анхаарал тавьж байна.
 
-ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ ХХК НАДТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ-
 
Туулын бургасыг хядаж барилга барьсан гэх "Зүүнбаян Рефайнери" ХХК-ийн дарга хэмээн мэдээлэл хийгээд буй О.Сайнбаяр нь Засаг даргын ХОМ-тээ дурдсан "Оюуны ундраа" ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар түүнээс тодруулахад "Оюуны ундраа групп 1700-1800 гаруй ажилтантай.
 
Би НИТХ-ын дарга болсноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцолгүй хоёр жил болж байна. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй учраас би одоо мэдээлэл өгөх боломжгүй. О.Сайнбаяр гэж нөхөр үйл ажиллагаа нь зогссон гэдгийг хэвлэлийн хурал хийж зарлаж байна лээ. Энэ компани надад хамаагүй. Хамааралгүй зүйлийг хамаатуулах гэж байна. "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэлээ.
С.Амарсайхан: Хятадын компанид 50 га газар олгоогүй, С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор ийм мэдээлэл тараасан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0