Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг улираана
5 жил өмнө   453
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2019.05.08/ хуралдаж, байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. МАН-ын бүлгээс Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэгийг улираан томилох шийдвэр гаргасан байна.
 
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
 
-Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцэж, шуурхай шийдвэрлэж ирсэн. Өмнө нь хийсэн ажлаа үргэлжлүүлж, тулгамдсан олон асуудлыг шийдэх учраас улираан томилж байгааг дэмжиж байна.
 
Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
 
А.ЦЭЛМЭН
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг улираана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0