Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүнг FTSE жагсаалтад багтах фронтиер зах зээлийн улс орнуудтай харьцуулахад гуравдугаарт жагсч байна. Өдгөө Монголын үнэт цаасны зах зээлд нийт 595 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Зах зээлд 2022 онд нийт 594.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан бөгөөд энэ нь 2021 оноос 2.4 дахин буурсан бол 2018 оноос 2.4 дахин өсчээ. Нийт арилжааны 22.5 хувийг компанийн бондын, 2.3 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 17.5 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 57.7 хувийг хувьцааны арилжаа тус тус эзэлж байна.
2022 онд Улаанбаатар хотод нийт 52 үнэт цаасны компани (ҮЦК) болон тэдгээрийн 36 салбар үйл ажиллагаа явуулжээ. Нийт салбарын 34 нь орон нутагт, 2 нь Улаанбаатар байршилтай аж. Өдгөө нийт 10 хөдөө аж ахуйн брокер үйл ажиллагаа явуулж байгаагаас 7 нь Улаанбаатар хотод, 3 нь орон нутагт байршилтай байна.
ҮЦК-иудын нийт хөрөнгө 2022 онд 189.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 48.5 хувиар өссөн үзүүлэлт юм. ҮЦК-иудын үйл ажиллагааны орлого болон хэрэгжээгүй олз 2021 онтой харьцуулахад 55.2 хувиар буюу 19.0 тэрбум төгрөгөөр өсч, 53.4 тэрбум төгрөг болжээ.
ҮЦК-ийн үйл ажиллагааны болон хэрэгжээгүй гарз өмнөх оноос 68.5 хувь буюу 15.0 тэрбум төгрөгөөр тус нэмэгдэж, 36.9 тэрбум төгрөгт хүрч, 16.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Цэвэр ахиуц ашиг 30.9 хувь болсон нь өмнөх оноос 5.1 пунктээр буурчээ.
Өнгөрсөн 2022 онд 17,569 данс нээгдэж, нийт дансны тоо 2,446,290-т хүрсэн бол 68,654 холболтын данс нээгдэж холболтын дансны тоо 532,729-д хүрсэн байна. 2021 онтой харьцуулахад нийт дансны тоо 0.7 хувиар нэмэгджээ.
Үнэт цаасны компаниудын нийт хөрөнгө, хэрэгжээгүй олз өсчээ |
|