Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” болжээ
7 жил өмнө   1175
Монголын томоохон компаниудын нүүр царайгаар тодорч, чамлахааргүй ирээдүйтэй яваа загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна.
 
"Монгол модель" агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг тэрбээр одоо "Говь" брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа ажээ. Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварыг наадамд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн загвар өмсөгчийн хамт оролцоод ирсэн юм.
 
Тодруулбал, Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-наас 6-нд болсон загварын томоохон наадамд "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцсон.
 
 
Д.НОМИН
Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0