Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Элтон Жонн:ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглууллаа
4 жил өмнө   523
Дэлхийн 100 гаруй уран бүтээлч оролцсон "One World: Together At Home" онлайн хандивын тоглолтын ачаар ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглалаа. Найман цагийн турш үргэлжилсэн уг тоглолтод Леди Гага, Пол МакКартни, Женнифер Лопез, Элтон Жон, Стиви Вондер, Тейлор Свифт, Билли Эйлиш болон Rolling Stones хамтлаг гээд олон алдартнууд нэгдэж гэр гэрээсээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Тоглолтыг шууд дамжуулсан "Global Citizen" байгууллага Твиттер хуудсандаа "COVID-19-ийн тусламжийн 127.9 сая ам.доллар цуглалаа. Энэ бол нэг ертөнцийн хүч юм шүү" хэмээжээ.
 
Леди Гага тус тоглолтод оролцсондоо баяртай буйгаа илэрхийлсэн бол Rolling Stones хамтлагийн гишүүд дөрвөн өөр газраас "You Can't Always Get What You Want" дуугаа хамтдаа дуулсан байна.
 
 

Элтон Жонн:ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0