Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжиж ФИФА-гаас хагас сая ам.доллар өгнө
4 жил өмнө   384
Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-ноос Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих зорилгоор хагас сая ам.доллар буюу 1,4 тэрбум төгрөгийг олгохоор болсон талаар Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал Монголын эмэгтэйчүүдийн лигийн сугалааг явуулах үеэр ярьсан байна.
 
Х.Азжаргал: "ОУХБХ-ноос “COVID 19” цар тахлын үед гишүүн холбоодын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор халамжийн сангаас 500,000 ам.долларын мөнгөн тусламжийг олгосноор клубүүдийн үйл ажиллагааг дэмжих боломж бүрдсэн сайхан мэдээг дуулгаж байна" гэжээ.
 
Монголын эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 10-нд болох бөгөөд нийт 11 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн юм. Үүнээс хоёр баг орон нутгаас оролцох Өвөрхангай, Ховд аймгийн багууд юм байна.
 
ОУХБХ-оос ирүүлсэн мөнгөн тусламжийг эмэгтэй дээд лигт оролцож байгаа 11 клуб тус бүрд 5 сая төгрөг, 2 ээлжийн тоглолтын хувцас, 5 ширхэг бөмбөг зэргийг хандивлажээ.
 
Улмаар эмэгтэй багтай ажиллаж байгаа дасгалжуулагчидтай гэрээ байгуулан нэг жилийн хугацаанд сар бүр 500 мянга хүртэлх төгрөг цалин олгож, бүх насны охид эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа гишүүн байгууллага, клубүүдийг дэмжин, грассрүүтс, сургалт семинар, воркшоп зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжиж ФИФА-гаас хагас сая ам.доллар өгнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0