Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөл бөмбөгийн домог Диего Марадонаг эцсийн замд нь үдлээ
3 жил өмнө   686
Хөл бөмбөгийн домог Диего Марадонаг эцсийн замд нь үдэх ёслол Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод өчигдөр боллоо.
 
Уг ёслолд Марадонагийн гэр бүл, ойр дотны хорь орчим хүн оролцсон бөгөөд хэдэн мянган шүтэн бишрэгчид, хөгжөөн дэмжигчид нь цуглаж шарилынх нь дэргэдүүр гарахдаа уйлж, залбирч байв. Марадонагийн шарилыг Аргентины далбаагаар ороож өмсдөг байсан 10 дугаарыг нь байршуулсан ба ерөнхийлөгчийн ордны дэргэд олон нийтэд харуулсан юм.
 
Түүнийг эцсийн замд үдэх үед хүмүүсийн бөөгнөрөл хэдэн км үргэлжилж, шарил руу ойртох гэсэн иргэдийг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сумтай буу ашигласан байна.
 
Иргэд "Би зүгээр л Диеготой салах ёс хиймээр байна" гэж байсан ба эцэст нь эрх баригчид үймээн самуун дэгдээхгүйн тулд Марадонагийн шарилыг олон нийтэд харуулахаа зогсоосон юм. Түүнийг хотын захад орших Bella Vista оршуулгын газарт эцэг эхийнх нь дэргэд нутаглуулжээ.
 
 

Эх сурвалж: BBC
 
Хөл бөмбөгийн домог Диего Марадонаг эцсийн замд нь үдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0