Цөөн үгээр:
  • Импортолсон амны хаалтны хэмжээ 17.5 саяд хүрэв
  • Цар тахлын хүндрэлийг давахаар ОУВС-аас $100 саяын санхүүжилт авах хэлэлцээр хийжээ
Д.Нямхүү: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илрээгүй
2 сар өмнө   209
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг зарлалаа.
 
Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Түүүнчлэн бусад тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй" гэлээ.
Түүнчлэн, "ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу лабораторийн шинжилгээгээр гарна" гэсэн мэдээллийг өглөө.
 
Б.Сайханзаяа
Д.Нямхүү: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илрээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0