Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Санкт-Петербургт эмнэлгийн 2.5 мянган ажилтан коронавирусээр халдварлажээ
4 жил өмнө   376
Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь буюу 2.5 мянга нь эмнэлгийн ажилтнууд байна гэж тус хотын захирагч Александр Беглов ярьжээ.
“Санкт-Петербург хотод 3 дугаар сарын 1-нээс хойш 10887 хүн коронавирусний халдвар авч, 2209 хүн эдгэрчээ. Харин 2.5 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварласан байна. Түүнчлэн эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 13793 өвчтөнийн 7250 нь эдгэрчээ” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Петербург коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Москва хот болон Москва мужийн араас гуравдугаарт жагсаж байна.
 
Өвчтөнүүдэд тусламж үзүүлэх үеэр коронавирусний халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн тэтгэмж олгох тухай тогтоолд Беглов өмнө нь гарын үсэг зуржээ. Коронавирусний халдвар авсан эмнэлгийн ажилтнууд 300 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж авах бол халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа алдахад хүрвэл 500 мянган рублийг авах аж. Харин халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдэд 1 сая рублийн нэг удаагийн тэтгэмж олгох юм байна. 
 
Ц.ОРГИЛ
Санкт-Петербургт эмнэлгийн 2.5 мянган ажилтан коронавирусээр халдварлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0