Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ши Жиньпин: Хөршөөсөө гуйлга гуйн, ганцаараа явж, их зан гаргадаг орнууд үргэлж бүтэлгүйтдэг
3 жил өмнө   490
Дэлхийн эдийн засгийн форумын “The Davos Agenda” жил бүрийн уулзалт энэ сарын 25-29 өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
 
БНХАУ-ын дарга Си Жиньпин даваа гаригт “The Davos Agenda” уулзалтад оролцон, илтгэл тавьсан бөгөөд тэрээр энэ үеэр дэлхий улс орнуудад хандан эв нэгдлийг уриалсан юм.
 
Тэрээр хэлсэн үгэндээ “Бид өнөөгийн хямралыг даван туулж, хүн бүхэнд илүү сайхан ирээдүйг бий болгохын тулд нэгдмэл байр суурьтай байж, хамтдаа хичээх хэрэгтэй. Хөршөөсөө гуйлга гуйн, эсвэл ганцаараа явж, их зангаар тусгаарлагддаг орнууд үргэлж бүтэлгүйтдэг болохыг түүх бидэнд удаа дараа харуулсаар ирсэн. Тиймээс бүгдээрээ гар нийлж ажиллах хэрэгтэй бөгөөд олон талт үзэл нь хүн төрөлхтний хамтын ирээдүй рүү биднийг гэрэлт замаар чиглүүлэх болно. Улс орнууд өөрсдийгөө тойрсон жижиг хүрээллүүд үүсгэж, бусдыг үгүйсгэх, заналхийлэх, айлгах, салган сарниулах, нийлүүлэлтийн тасалдал үүсгэх, хориг арга хэмжээ авах зэрэг нь дэлхий ертөнцийг тусгаарлалт, хуваагдалд хүргэн, хүйтэн дайны уур амьсгалыг өдөөж, цаашилбал сөргөлдөөнд ч хүргэх болно. Бид хуваагдмал ертөнцөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг бэрхшээлүүдийг даван туулж чадахгүй. Сөргөлдөөн биднийг зөвхөн мухардалд аваачих болно” гэсэн байна.
 
Цар тахлаас гадна хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа нэг гол асуудал бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн хүйтэн дайны нөхцөл байдал юм. Олон улсын улс төр судлаачид Цагаан ордны шинэ удирдлага өмнөх засаг захиргааны үед хэрэгжүүлж байсан Бээжингийн эсрэг хатуу бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа талаар онцлох болсон.  
 
Тэгвэл Ши Жиньпины хувьд Давосын уулзалтад тавьсан энэхүү илтгэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден албан тушаалаа хүлээн авснаас хойш олон нийтийн өмнө хийсэн анхны мэдэгдэл байв. Ажиглагчид түүний үгс Вашингтон болон Бээжингийн харилцааг зөөлрүүлэхэд чиглэж байгааг онцолсон юм.
 
Эх сурвалж: CNBC
Ши Жиньпин: Хөршөөсөө гуйлга гуйн, ганцаараа явж, их зан гаргадаг орнууд үргэлж бүтэлгүйтдэг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0