Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ дахь McDonald’s-ийн салбарууд шинэ брэндийн дор дахин нээгдлээ
2 жил өмнө   327
Америкийн түргэн хоолны сүлжээ McDonald’s тавдугаар сарын 16-нд Оросын зах зээлээс гарч байгаагаа зарласан юм. Украины дайны улмаас ёс зүйн хувьд бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсонтой холбоотой гэж шийдвэрээ тайлбарлаж байв.
 
Гурав хоногийн дараа тус компанийн 850 салбар рестораныг Оросын бизнесмэн Александр Говор худалдан авч, шинэ брэндийн дор үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх болсныг мэдээлж байжээ.
 
Тэгвэл McDonald’s-ийн ресторануудын эхний хэсэг өчигдөр буюу Ням гарагт шинэ брэндийн дор, шинэ цэстэйгээр нээлтээ хийсэн байна.
 
Шинэ брэнд нь “Вкусно и точка” буюу орчуулбал “Амттай, тэгээд л болоо” гэсэн утгатай ажээ.
 
“Энэ бизнесийг цааш хөгжүүлэх болсондоо би их баяртай байгаа. Би зөвхөн 850 рестораныг үргэлжлүүлж ажиллуулаад зогсохгүй, нэмж шинэ салбарууд нээх зорилготой байна” гэж Говор өчигдөр Москвад болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
McDonald’s-тай байгуулсан гэрээний дагуу Говор ажилчдыг нь хамгийн богинодоо хоёр жил ажиллуулах, нийлүүлэгчид, гэрээт байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ядаж хоёр жил хэвээр үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаа.
 
Эхний ээлжинд нийслэл Москва болон түүний ойр орчмын 15 салбар нээгджээ.
 
McDonald’s-ийн ОХУ дахь салбаруудад 62,000 хүн ажиллаж байв.
 
Америкийн компани бизнесээ ямар үнээр зарсан нь тодорхой болоогүй байгаа. Гэхдээ McDonald’s санхүүгийн тайлан дахь хөрөнгө оруулалтаасаа $1.2-$1.4 тэрбумын хасалт хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байжээ.
 
Говор нь 2015 оноос хойш Сибирийн бүс нутагт McDonald’s-ийн 25 салбарыг лицензийн дагуу ажиллуулж байсан юм.
 
Тэрбээр газрын тос боловсруулалтын Нефтехимсервис компанийн үүсгэн байгуулагчдын нэг, бас зочид буудал, хувийн эмнэлэг эзэмшдэг нэгэн ажээ.
 
ОХУ-ын эдийн засаг олон улсын хоригийг давж чадах эсэх нь
 
McDonald’s-ийн Орос хувилбарын хувь заяанаас харагдана гэж ажиглагчид үзэж байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
ОХУ дахь McDonald’s-ийн салбарууд шинэ брэндийн дор дахин нээгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0