Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Орос улс цэрэгт татагдах иргэдийнхээ насны дээд хязгаарыг өсгөхөөр төлөвлөж байна
1 жил өмнө   265
Оросын эрх баригчид цэрэгт татагдах иргэдийнхээ насны дээд хязгаарыг өсгөх талаар ярьж эхэлжээ.
 
Ийм саналыг анх өнгөрсөн сард ОХУ-ын батлан хамгаалах яам гаргасныг ерөнхийлөгч Владимир Путин дэмжиж байгаа юм.
 
Санал ёсоор одоогийн цэрэг татлагын 18-27 насны хязгаарыг 21-30 болгох юм байна.
 
Гэхдээ доод босгыг шилжилтийн 1-3 жилийн хугацаанд түр өсгөөд дараа нь буцааж 18 болгох тухай Оросын парламентын батлан хамгаалах асуудал хариуцсан байнгын хорооны дарга Андрей Картапов саяхан хэвлэлд тайлбарлажээ.
 
Шүүмжлэгчид "шилжилтийн хугацаа" гэх зүйлийг Украинд их хэмжээний хохирол амссан Оросын армийн цэргийн бие бүрэлдэхүүнийг 30 орчим хувиар нэмэгдүүлэх гэсэн далд санаа гэж үзэж байна.
 
Олон шүүмжлэл гарсны дараа Картапов өмнө ярьснаа залруулж, насны хязгаарын өөрчлөлт нь армийн бие бүрэлдэхүүний тоог өсгөх зорилгогүйг ТАСС агентлагт ярихдаа тайлбарлажээ.
 
“Цэрэг татлагад хамрагдагсдын тоо жилээс жилд буурч байгаа. Энэ тоо цаашдаа өсөхгүй” гэж тэр ярьсан юм.
 
ОХУ-ын армийн бие бүрэлдэхүүн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бүрддэг. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн нийт бие бүрэлдэхүүнийг одоогийн 1.15 саяас 1.5 саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан.
 
Насны хязгаарын өөрчлөлтийн талаар асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариулахдаа саналыг ерөнхийлөгч Путин “зарчмын хувьд дэмжиж байгаа” гэжээ.
 
Гэхдээ нарийвчилсан төлөвлөгөө нь батлан хамгаалах яамны мэдэх асуудал гэсэн байна. Насны хязгаарыг өсгөх хууль дэмжигдвэл энэ хаврын цэрэг татлагаас хэрэгжиж эхлэх гэнэ.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Орос улс цэрэгт татагдах иргэдийнхээ насны дээд хязгаарыг өсгөхөөр төлөвлөж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0