Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АШУИС-ийн багш нар хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийллээ
6 жил өмнө   1170

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр /2018.08.31/ 09.00 цагт тус сургуулийн хичээлийн төв байранд боллоо. Биднийг очиход тус сургуулийн зааланд багш нар болон сургуулийн удирдлагууд цугларсан байв. Нээлтийн үеэр сургуулийн захирал Ж.Цолмон нийт ажилчдаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж энэ жил хийхээр төлөвлөсөн хичээлийн хөтөлбөр, зорилтуудын талаар танилцуулсан юм.

Наадмын үеэр  АШУҮИС-ийн захирлыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ж.Цолмонг томилсон шийдвэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргасан билээ. Тодруулбал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон тушаал гарсан юм. Үүнээс улбаатайгаар уриа лоозон барьсан багш нар Ж.Цолмонгоос уг томилгооныхаа талаар   тайлбар хийхийг шаардав. Мөн багш нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “АШУҮИС-ийн тогтвортой хөгжил” нэртэй үйлдвэрчний эвлэлийн хороог албан ёсоор байгуулснаа мэдэгдлээ.

 

Ц.ОРГИЛ

 

АШУИС-ийн багш нар хөл нүцгэн эсэргүүцлээ илэрхийллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0