Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Монгол орны ус намгархаг газрууд” сургалт боллоо
6 жил өмнө   780
"Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-д өнөөдөр “Монгол орны ус, намгархаг газрууд” нэртэй сургалт болж өнгөрлөө.
 
Уг сургалтын зорилго нь Рамсарын конвенцийн ач холбогдол, ус намгархаг газар, усны шувууд түүний амьдрах орчны талаар оюутан залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулахад оршино. Монгол Улс "Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц" Рамсарт 1988 оны дөрөвдүгээр сарын 8-нд албан ёсоор нэгдэн орсон бөгөөд тус конвенцын болзол шаардлагуудыг биелүүлж, конвенцийн үйл ажиллагаанд тогтмол оролцох үүрэг хүлээсэн ба Рамсарын жагсаалтад манай орны 11 газар бүртгэлтэй байдаг аж.
 
Олон Улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай “Рамсар” конвенцод Монгол Улс нэгдэн орчны 20 жилийн ой тохиож байна.
Нэгдсэн Үндэсний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомстол зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдралын хэв маягийг өөрчилж, байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг зөвлөсөн юм.
 
Иймээс байгаль орчин, тэр дундаа байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг ус, намгархаг газрын талаарх оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд явагдаж буй тус сургалтад ХААИС, ШУТИС, МУИС зэрэг их дээд сургуулиудын 70 гаруй оюутан залуус оролцож санал бодлоо солилцсон юм.
 
Мөн МУИС-ийн профессор багш, МШСН-ийн захирал С.Гомбобаатар Монгол орны Рамсарт бүртгэлтэй ус, намгархаг газрууд, ус намгийн шувууд сэдвээр илтгэл тавьсан юм.
 
Мөн энэ үеэр олон төлийн шувууд, ан амьтдын сонирхолтой үзүүлэн ч дэлгэгдсэн байлаа.
 
МУИС-ийн профессор багш, МШСН-ийн захирал С.Гомбобаатар “Монгол орон 502 зүйлийн шувуутай. Үүний 82 хувь нь нүүдлийн шувууд байдаг. Дэлхийд шувууны нүүдлийн есөн том зам бий. Энэ замуудын гурав нь манай улсаар дайрч өнгөрдөг. Ер нь шувуу хамгаалах үйл ажиллагаа бол олон улсын үйл ажиллагаа байх ёстой. Тийм учраас ус намгархаг газар болоод усны шувуудыг хамгаалах зорилготой Рамсарын конвенц 1971 гарсан байдаг. Үүнд манай улс 1998 онд нэгдсэн. Ер Рамсарын конвенцод нэгдсэн улс орнууд ус намгархаг газруудаа бүртгүүлэх ёстой.Харин үүнд манай улсаас 11 газрыг бүртгүүлээд байна. Бүртгүүлээгүй 2 газар бий. Цаашдаа бүртгүүлэх тал дээр ажиллах болно ” гэсэн юм.
 
Ц.ОРГИЛ

 

“Монгол орны ус намгархаг газрууд” сургалт боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0