Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн чансааг Г.Занданшатар тэргүүллээ
3 цагийн өмнө   158
МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн чансааг МЕК (MEC) танилцууллаа. Уг чансааг ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлжээ.  
 
Судалгаанд: 
• Г.Занданшатар: Түүнийг иргэдийн 30% нь (4% бүрэн дэмжиж, 26% дэмжиж) дэмжихээ илэрхийлсэн нь жагсаалтыг тэргүүлэх үзүүлэлт болжээ. Харин 29% нь дэмжихгүй гэсэн бол 26% нь одоогоор шийдээгүй байна.
• Б.Энхбаяр: Нийт дэмжлэг 16% (1% бүрэн дэмжиж, 15% дэмжиж) байна. Түүний хувьд дэмжихгүй байгаа иргэдийн хувь хэмжээ 30%-тай байна.
• С.Бямбацогт: Оролцогчдын 14% нь дэмжинэ гэсэн бол 30% нь дэмжихгүй гэж хариулжээ.
• Б.Батцэцэг: Нийт иргэдийн 11% нь дэмжсэн бол, огт дэмжихгүй гэсэн үзүүлэлт нь хамгийн өндөр буюу 32% байна.
• Ж.Энхбаяр: Мөн адил 11%-ийн дэмжлэг авсан бөгөөд 31% нь дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.
• Б.Жавхлан: Жагсаалтын төгсгөлд 9%-ийн дэмжлэгтэй байгаа бол 27% нь дэмжихгүй, 21% нь огт дэмжихгүй гэжээ.

МЕК (MEC) нь нийгэм, улс төр болон зах зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хараат бус, төрөлжсөн судалгааны байгууллага юм.

 

МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн чансааг Г.Занданшатар тэргүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0