Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Тарианы болц жигд бус байгаагаас хураалтад хүндрэл гарч болзошгүй
6 жил өмнө   520

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байна. Мөн талбайн хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ сар бүхэлдээ хур тундас ихтэй байснаас зарим нутагт тариа хэнзлэн ургаж байна. Цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм.

Энэ жил тариалангийн төв бүсэд хаврын нөөц чийгээр үр соёолж бутлалт, гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатанд буюу 6-р сарын 2-р 10 хоног, зарим газар 3-р 10 хоногийг дуустал хур тунадас оролгүй, зуны сүүлчээр буюу 7, 8-р сард хур бороо элбэг байгаа нь үр тарианы болц өмнөх жилүүдтэй харьцуулбал жигд бус болж, хураалтад хүндрэл гарч болзошгүй байна.

Одоогоор Төв болон Өндөрлөг уулын бүсийн үр тарианы болц хожуу явагдаж байгаагийн дээр бусад нутагт ч болц харилцан адилгүй алаг цоог байна. Эдгээр нутгуудад тариа  сүүн болцын төгсгөл шатанд явж байхад зарим нь аарцан болцондоо дөнгөж орж байгаагаас гадна тариа ерөнхийдөө өндөр, өтгөнөөс шалтгаалан болц нь оройтох магадлалтай.

Тухайлбал нэг талбайд, нэг хугацаанд тариалагдсан үр тарианы болц 40-50% нь аарцан болцын эхлэл шатандаа явагдаж байгаа буюу үрийн чийг 25-30% байхад 20-30% нь сүүн болцын төгсгөл шатанд буюу үрийн чийг 40-50%, харин 10-20% нь цэцэглэлтийн үе шатандаа ч явж байгаа тариа байна. Мөн буудайн болц алаг цоог буюу тарианы болц сүүн ба аарцан болцын үе шатанд явж байхад долдугаар сарын дундуур орсон бороо дахин хэнзлэлт үүсгэж нялхруулж байна.

Энэ байдал нь хураалт оройтох, навчлалт ихтэй хог ургамал түрж урган, үтрэм дээр нойтон тариа буух намрын цочир хүйтрэлтэд цохиулах, өндөрлөг сэрүүн болц оройтсон нутгуудад цасанд даруулах хүндрэл гарч болзошгүй.

Төвийн бүсийн эрт тариалсан талбайнууд эрт соёолсон ч тав, зургаадугаар сард бороо ороогүй. Гандсан тариалан бүхий зарим газруудад долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхний арав хоногийн халуунаар тариа механик болцондоо орж, үр жижгэрэх төлөвтэй байгааг салбар яамнаас анхаарууллаа.

 

Ц.ОРГИЛ

Тарианы болц жигд бус байгаагаас хураалтад хүндрэл гарч болзошгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0