Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Umoney картаас гадна гурван төрлийн картуудаар автобусны төлбөрөө төлөх боломжтой
6 жил өмнө   471

Энэ сарын 25-ны өдрөөс хойш Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, хууль, журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор  холбогдох газрууд нэгдсэн шалгалт хийж байгаа билээ.  Тус шалгалттай холбоотойгоор смарт карт борлуулдаг гэрээт цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тааруу ажиллаж байгаа цэгүүдийг илүү сайн ажилладаг ТҮЦ, дэлгүүр рүү шилжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Мөн Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй хамтарч ажиллахаас гадна цэнэглэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 24 цагаар ажилладаг Circle K, CU сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр зорчигчид 24 цагийн туршид картаа цэнэглүүлэх боломжтой болжээ.

Түүнчлэн энгийн Umoney картаас гадна гурван төрлийн картуудаар автобусны төлбөрөө төлөх боломжийг бий болгосон байна.

Тодруулбал:

 - Хаан Банкны картаар автобусанд зорчих картаа цэнэглэх,

 -Mobicom болон Unitel-ийн шинэ сим картыг авснаар нэмэлт автобусны карт шаардлагагүй автобусанд утсаа уншуулан зорчих боломжтой, цэнэглүүлэхдээ тухайн операторын гэрээт салбарууд болон карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүдээр сим картаа цэнэглүүлэх боломжтой

 - Emart, Номин сүлжээ дэлгүүрүүдийн бонус карт автобусанд тус тус зорчих боломжтой болжээ.

 Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг 24 цагийн турш Нийслэлийн тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004-4040 утсаар өгөх боломжтой.

 

Ц.ОРГИЛ

 

Umoney картаас гадна гурван төрлийн картуудаар автобусны төлбөрөө төлөх боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0