Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Н.Энхболд: 12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна
4 долоо хоног өмнө   160
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр (2024.04.01) боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж, олонх нь дэмжжээ.

УИХ 2024-2028 онд Үндсэн хуульд нийцсэн УИХ, Дэгийн хуультайгаар үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Иймд дараах өөрчлөлтүүдийн хүрээнд хуулийн төслийг хэлэлцэн батална хэмээн мэдээллээ. Үүнд:

  1. УИХ-ын бүрэлдэхүүний тухай
  2. УИХ-ын бүтэц зохион байгуулалт
  3. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрх
  4. УИХ-ын гишүүний баталгааны бүрэн эрх
  5. Хууль тогтоох журам
  6. УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг
  7. Бусад гэсэн 7 бүлэг бүхий өөрчлөлт УИХ -ын тухай хуульд орж байна
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Н.Энхболд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
 
Тэрбээр,  “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно.
 
Найман байнгын хороо үргэлжлүүлэн ажиллана. Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 болгоно.  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно. УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно.
 
УИХ 126 гишүүнтэй болох тул хурлаа хэрхэн зөв явуулах талаар судалсан. Аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоож, уг хугацааг бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор хуваарилж, үлдсэн цагт нь бүлэг зохион байгуулах хэмжээнд хүрээгүй, бие даасан гишүүдэд үг хэлэх хугацааг тогтдог зарчмыг ярьж байна.
 
УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй” гэв.
Н.Энхболд: 12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0