Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
2 жил өмнө   465
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тус хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ""ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа. Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150,000 ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн" гэлээ. 
 
Мөн Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн талаарх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ" хэмээв.
Монгол Улс Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0