Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Умард Солонгосын зэвсгийн туршилт амжилтгүй болжээ
2 жил өмнө   249
Лхагва гарагт Умард Солонгосын дэглэм баллистик ангиллын пуужин туршсан нь амжилтгүй болсныг Сөүлийн эрх баригчид мэдээлжээ.
 
Пёньян хотын Сунан дүүргээс харвасан пуужин тэр дороо дэлбэрч, хэлтэрхийнүүд нь нийслэлийн суурьшлын бүсэд унасан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн юм.
 
Умард Солонгосын төв хэвлэлүүд зэвсгийн туршилт бүрийнхээ дараа 24 цагийн дотор үр дүнг нь бахархалтайгаар мэдээлдэг уламжлалтай. Харин Пүрэв гарагт Родон Синмун сонин, Солонгосын Мэдээний Төв Агентлаг зэрэг хэвлэлүүд энэ талаар огт мэдээлэлгүй, чимээгүй өнгөрсөн нь туршилт амжилтгүй болсныг баталж байна.
 
Умард Солонгос энэ он гарсаар 10 дахь пуужингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.
 
“Умард Солонгос өөрийн удирдагчийн аугаа амжилтын талаар үлгэр домог мэт мэдээлдэг. Харин алдаа дутагдлаа тас нуудаг уламжлалтай” гэж Сөүл хотын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сён Чан энэ тухай хэвлэлд ярьжээ.
 
Ирэх сард Пёньяны эрх баригчид Умард Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэхээр бэлдэж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-нд тохиох энэ үйл явдлын үеэр тус улс цэргийн нүсэр парад зохион байгуулж, зэр зэвсгийн хүчин чадлаа дэлхий нийтэд сурталчлахаар бэлдэж байна.
 
Ийм онцгой чухал цаг үед зэвсгийн туршилт амжилтгүй болсныг дотооддоо төдийгүй гадаад ертөнцөөс хатуу нууцалж байна гэж судлаачид дүгнэжээ.
 
Эх сурвалж: AFP
Умард Солонгосын зэвсгийн туршилт амжилтгүй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0