Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шүүхээс Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж хохирогчид $5 саяыг төлүүлэхээр боллоо
12 сар өмнө   264
Иргэний хэргийн тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Elle сэтгүүлийн нийтлэлч Элизабет Жин Кэрроллд бэлгийн дарамт учруулсан гэж үзэж, хохирогчид 5 сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргажээ.
 
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдсэнийг шүүхээс нотолсон анхны тохиолдол болж байна.
 
Хохирогч Элизабет Жин Кэрролл 1996 онд болсон үйл явдал болон тухайн үед сэтгэцийн гэмтэл авснаа шүүхэд дэлгэрэнгүй ярьжээ. “Доналд Трамп намайг хүчирхийлсэн учраас би энд зогсож байна. Энэ тухай ярихад Трамп намайг худал хэлсэн, ийм зүйл байгаагүй гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
 
Тэрээр Трамптай их дэлгүүрт тааралдаад хоорондоо хэрхэн хошигносон тухай, мөн гэмгүй сээтэгнэл нь хэрхэн хүчирхийлэл болж хувирсан талаар ярьсан байна. Трамп түүнийг дэлгүүрийн хувцас солих өрөөнд дуудаж оруулаад, хаалгаа хаан, хананд тулгаад хүчиндсэн гэжээ. “Өнөөдөр би та бүхний өмнө сууж байхдаа ч тухайн үед юу мэдэрч байснаа санаж байна” хэмээн шүүхэд хэлсэн байна.
 
Түүнчлэн Трамп халдлага үйлдээгүй гэж хэлснээр нийтлэлч эмэгтэйн нэр хүндийг унагаж, ажил болон хайр сэтгэлийн харилцаагаа алдсан гэжээ. “Би амьдралаа эргүүлэн олж авахыг хүсэж байгаа учраас энд зогсож байна” гэв.
 
Трамп олон нийтийн газар эмэгтэйчүүдтэй сээтэгнэж, улмаар биед нь халддаг байсан тухай бусад эмэгтэйчүүдийн мэдүүлгүүдэд шүүх бүрэлдэхүүнийг анхаарал хандуулахыг хохирогч Элизабет Жин Кэрролл хүсжээ.
 
Эх сурвалж: ВВС
Шүүхээс Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж хохирогчид $5 саяыг төлүүлэхээр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0