Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оросын төрийн албан хаагчдад iPhone хэрэглэхийг хориглож эхэлжээ
10 сар өмнө   286
Оросын төрийн зарим албан хаагчдад өнөөдрөөс буюу долдугаар сарын 17-ноос эхлэн ажлын байран дээрээ iPhone загварын гар утас хэрэглэхийг хоригложээ.
 
Энэ оны гуравдугаар сард Кремлийн эрх баригчдын дунд анх Apple компани АНУ-ын тагнуулын албадтай хамтран ажилладаг тул хориглох тухай яриа гарч байсан юм.
 
Ийм үндэслэлээр өнөөдрөөс эхлэн ОХУ-ын худалдааны яам ажилтан, албан хаагчдадаа iPhone хэрэглэхийг хоригложээ.
 
Удахгүй бас нэг төрийн яам болон төрийн өмчит газрын тосны Ростэк компани ийм хориг арга хэмжээ авахаар бэлдэж буйг Financial Times сонин мэдээлсэн байна.
 
Оросын эрх баригчид өмнө нь Apple компанийн бүтээгдэхүүнийг тагнуулын хэрэгсэл болдог гэж буруутгахдаа ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй юм.
 
Apple компани үүнийг эрс няцааж, хөндлөнгийн мэргэжилтнүүд ч ийм шинж тэмдэг илрээгүйг баталж байв.
 
Украины дайн эхэлсний дараахан Apple компани Оросын зах зээлээс гарсан. Гэхдээ iPhone гар утсыг тус улсын компаниуд бусад улсуудаар дамжуулан импортолсоор байгаа.
 
Тухайлбал iPhone 14 загварын гар утсыг Оросын хамгийн том үүрэн холбооны оператор МТС компани одоо $1,200 орчим үнээр борлуулж байна.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Оросын төрийн албан хаагчдад iPhone хэрэглэхийг хориглож эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0