Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Венесуэлийн эрх баригчид газрын тосны хулгайн хэргийг шалгах ажлын хүрээнд нөлөө бүхий улс төрчийг баривчилжээ
3 долоо хоног өмнө   123
Төрийн өмчит газрын тосны компаниас олон зуун саяыг завшсан хулгайн хэргийг шалгах ажлын хүрээнд Венесуэлийн эрх баригчид өчигдөр тус улсын газрын тосны сайд асан Тарек Эль Аиссамийг баривчилжээ.
 
Хил дамнасан энэхүү хулгайн хэрэгтэй холбогдуулан 50 гаруй хүнийг баривчлаад байгаагийн дотор Венесуэлийн нэр хүндтэй улс төрчид, бизнесмэнүүд байгаа юм.
 
Тухайлбал сангийн сайд асан Симон Зерпа, бизнесмэн Самарк Лопес нар бас баривчлагдсаныг тус улсын ерөнхий прокурор Тарек Сааб өчигдөр зарлажээ.
 
Эль Аиссами болон түүний холбоотнууд гадаад руу ачуулсан газрын тосны төлбөрийг төв банкаар дамжуулалгүй хувьдаа шилжүүлэн авч байсныг илрүүлснээ ерөнхий прокурор хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
 
Үүнийг тэр “Венесуэлийн эдийн засгийг сүйрүүлэх хуйвалдаан” гэж тодорхойлжээ.
 
Сири, Ливан гаралтай Эль Аиссами нь Ойрх Дорнодын хэлхээ холбоогоо ашиглан Венесуэлийн ерөнхийлөгч Никола Мадурогийн хамгийн ойр шадар хүмүүсийн нэг болоод байсан юм.
 
Тэрбээр газрын тосны хулгайн сүлжээг шалгах Мадурогийн захирамж гарсны дараахан 2023 оны гуравдугаар сард сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байжээ.
 
АНУ-ын засаг захиргаа Эль Аиссамийг бас хар тамхины наймаанд буруутгаж, баривчлахад хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд $10 саяын шагнал амлаад байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Венесуэлийн эрх баригчид газрын тосны хулгайн хэргийг шалгах ажлын хүрээнд нөлөө бүхий улс төрчийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0