Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Н.УРТНАСАН: Төр, хувийн хэвшил хамтран “шинэ хэвийн байдал” гэдэг төлөвлөгөөг гаргах шаардлагатай
3 жил өмнө   2143

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор өнөөдөр (2021.10.28) зохион байгуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөв гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээснийг онцоллоо. Сайд Н.Уртнасан “Улс орнууд new normal буюу шинэ хэвийн байдал гэдэг бодлогыг боловсруулж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл аялал жуулчлалын салбарыг бид ямар стратеги, гадаад сурталчилгаа, бүтцээр хөгжүүлэх вэ гэдэг талаар олон улс өөр өөрсдийн бодлогыг тодорхойлж байгаа.

Ирэх жилээс гадаад, дотоодын аялал жуулчлалын урсгалыг сэргээе гэвэл төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, судлаачид хамтран “Шинэ хэвийн байдал” гэдэг төлөвлөгөөг хамтран гаргах шаардлагатай. Судлаачид ”2024 оноос хойш 2019 оноос өмнөх шиг нөхцөл байдалд шилжих магадлалтай” гэж үзэж байгаа. Гэхдээ бүс нутгийн хэмжээнд, Ази, Америкт ямар байна вэ гэдэг талаар судлаачид тогтмол судалгаа хийж байна. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад, аялал жуулчлалын уламжлалт бүтээгдэхүүнийг сонирхох нь эрс өөрчлөгдөж байна. Бүх төрлийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийж эхэлсэн.

Н.УРТНАСАН: Төр, хувийн хэвшил хамтран “шинэ хэвийн байдал” гэдэг төлөвлөгөөг гаргах шаардлагатай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0