Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Спорт цогцолборыг энэ сарын 10-нд ашиглалтанд оруулна
4 жил өмнө   398
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байгаа бөгөөд 6 дугаар сарын 10-нд ашиглалтанд оруулна.
 
Энд нийт 1,8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байгаа юм.
 
Өнгөрсөн долоо хоногт ногоон байгууламжаа бүрэн тарьсан, 8500 метр квадрат Хонгконгоос захиалсан сайн чанарын хиймэл зүлгэндээ дэвсэх элсээ Дархан хотоос захиалсан, одоо гэрэлтүүлгийн 28 шонг суурилуулж байна. Ойрын өдрүүдэд БНХАУ-аас олон улсын стандартад нийцсэн 2800 м.кв гүйлтийн тартан замын материал ирэх юм байна.
 
Б.Сайханзаяа
Спорт цогцолборыг энэ сарын 10-нд ашиглалтанд оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0