Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан хэрэг гарчээ
4 жил өмнө   364
Бүгд Найрамдах Польш улсад сурч байсан Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг өчигдөр гарсан байна.
 
Энэ талаар Монгол дахь албаны эх сурвалжаас тодруулахад "Монгол оюутан нас барсан нь үнэн. Польшийн цагдаагийн байгууллага амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэрэг шалгалтын явцдаа байна" гэсэн мэдээлэл өглөө. Тус хэргийн талаар Польш дахь Элчин сайд Б.Дорж Zuv.mn сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр "Польш улс дахь Монгол улсын элчин сайдын консулын газарт өнөөдөр өглөө 21 настай оюутан амиа хорлож нас барсан талаарх мэдээлэл ирсэн" гэжээ.
 
Нас барсан оюутны хувьд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр сурдаг байсан ч тэтгэлгээ авч чадахгүй байсан тухай мэдээлэл ирсэн юм. Зарим иргэний өгсөн мэдээллээр засгийн газрын тэтгэлэг зогссон нөгөөтэйгүүр оюутнууд ажил хийх боломжгүй байгаа нь гадаадад сурч байгаа оюутнуудад хүнд тусч байгаа талаар ярьж байв.
 
Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан хэрэг гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0