Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"МУБИС-ийг Ханын материал, ШУТИС-ийг Шархад, АШУҮИС-ийг Амгалан руу нүүлгэснээр хотын түгжрэлийг бууруулна"
1 жил өмнө   285
Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойших 1,000 хоногт юу хийснээ Хангарди ордонд тайлагнах үеэрээ Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар ярилаа. 
 
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Шархад, Улиастай, Сэлбэ гэх дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хэрэгжүүлмээр байна. Зарим их, дээд сургуулийг Дархан, Багануур руу нүүлгэх талаар өчнөөн олон жил ярьсан. 
 
Тухайлбал 
 
  • ШУТИС-ийг Шархад руу
  • СУИС-ийг Сэлбэ рүү
  • АШУҮИС-ийг Амгалан руу
  • МУБИС-ийг Ханын материал руу
  • Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Баянхошуу руу гэх мэтчилэн хэдэн тийшээ гаргавал Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө. 
Зарим их, дээд сургуулийг хөдөө орон нутаг руу нүүлгэснээр тэнд бизнесийн орчин, үйлчилгээ илүү хөгжинө. Орон нутгийн төсвийн бааз суурийг нэмэгдүүлэх эерэг дам нөлөөг бий болгоно гэсэн үг" хэмээн хэллээ. 
"МУБИС-ийг Ханын материал, ШУТИС-ийг Шархад, АШУҮИС-ийг Амгалан руу нүүлгэснээр хотын түгжрэлийг бууруулна"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0