Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Мөрийтэй тоглоомд донтсон иргэд хэвийн амьдрах боломжоо алддаг нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна
1 жил өмнө   326
Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 
 
Тухайлбал энэ оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт “Б” гэгч нь нэр бүхий зургаан иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. 
 
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна гэв. 
 
Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 
 
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.
"Мөрийтэй тоглоомд донтсон иргэд хэвийн амьдрах боломжоо алддаг нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0