Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас саатуулсан гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа хэмээж буй юм.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор саатуулаагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Г.Төмөрбаатар нь 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.
АТГ: НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг одоогоор саатуулаагүй, шалгалт үргэлжилж байгаа |
|