Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Умард Солонгос баллистик пуужин харвалаа
2 жил өмнө   347
Ням гарагт БНАСАУ-ын зүгээс тэнгисийн усанд баллистик пуужин харвасан нь зургаадугаар сараас хойш мэдэгдэж буй анхны туршилт гэж Өмнөд Солонгосын цэргийн штабаас мэдэгдлээ. Өглөөний 07:00 цагийн үед Пёньянаас хойд зүгт 100 гаруй км зайд орших Тэчон хотоос ойрын зайн пуужин харвасан болохыг илрүүлсэн гэж Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд өгүүлжээ. Пуужин 60 км-ийн өндөрт 600 орчим км ниссэн аж. 
 
АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц хамтарсан сургуулилалтад оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсний дараа, мөн дэд ерөнхийлөгч Камала Харрисын айлчлалын өмнө ийнхүү пуужингийн туршилт хийж буй нь анхаарал татаж байна. 
 
Японы эргийн хамгаалалтын алба Умард Солонгосын зүгээс пуужин хөөргөснийг баталж, хөлөг онгоцнуудыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. NHK мэдээлснээр дээрх пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.
 
Цөмийн хөдөлгүүртэй USS Ronald Reagan хөлөг Өмнөд Солонгосын зүүн эргийн ойролцоох хамтарсан сургуулилалтад оролцохоор баасан гарагт Пусан боомт хотод ирээд буй. 
 
Өнгөрсөн тавдугаар сард Умард Солонгосын тэнгисийн цэргийн томоохон усан онгоцны үйлдвэр болох Синпогаас богино зайн баллистик пуужин харвасан юм.
Умард Солонгос баллистик пуужин харвалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0