Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт дахин шаардлага хүргүүлж байна
3 жил өмнө   299

МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дахин санал, шаардлага хүргүүллээ.

МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрөгч сарын 15-нд шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд дараах санал, шаардлагыг дахин УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Уг шаардлагад:

1. Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх.

2. Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

3. УИХ, Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголоор цалинг төсвийн боломжтой уялдуулан 2 дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байна. Тухайлбал, Төсвийн хөрөнгөөр 2021 онд эхлэх болон энэ ондоо санхүүжүүлэх эрүүл мэндийн болон нэн шаардлагатай төсөл, санхүүжилтээс бусад төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардалд 267.8 тэрбум төгрөгийг царцаах замаар эрүүл мэндийн эмч ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна.

4. Түүнчлэн цар тахлын үед цалин нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, төсвийн орлогыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

5. Вакцины нөхөн олговор, улаан бүсийн нэмэгдэл 45 тэрбум төгрөгөөс цалингийн нэмэгдлийг олгуулах.

Ковид-19 цар тахлын цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цаг наргүй ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын 2500 гаруй эмч, сувилагч, асрагч, ажилтнууд өөрсдөө халдвар авч, нийслэл, орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомстолд ороод байгаа юм. 

МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт дахин шаардлага хүргүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0