Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Тэгвэл ойрын хугацаанд хүйтэн байх учраас цас хайлахгүй болохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Өнөөдөр буюу 6-7-нд шилжих шөнө Улаанбаатар хотод цас орж, 7, 8-нд өдөртөө ялимгүй цас орно. 9-нөөс цас орохгүй. Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй.
Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ. Иймээс иргэдийгээ аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
"Нийслэлд -23 градус хүрч хүйтэрнэ" |
|