Сингапур улсын Марина-Бэй хотод болох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн АШТ-д 30 орны эрэгтэйчүүдийн 30, эмэгтэйчүүдийн 23 баг оролцохоор боллоо. Уг тэмцээний үндсэн хэсэгт тус бүр 12 баг өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс Монгол, Австрали, Сингапурын баг үндсэн хэсэгт шууд тоглох эрх авчээ. Өмнөх тэмцээнд тивийн аварга болсноос бусад 27 улсын баг урьдчилсан тоглолтод есөн хэсэгт хуваагджээ. Хэсэг бүрээс зөвхөн ялагч нь үндсэн хэсэгт өрсөлдөх аж. Эмэгтэйчүүдээс Австрали, Сингапур, Монгол, БНХАУ, Япон, Тайвань, Шри Ланкагийн багийнхан мөн шууд оролцоно. Үлдсэн 16 улсын баг таван хэсэгт хуваагдаж, мөн ялагчаар шалгарсан нь үндсэн хэсэгт дэвших нь.
Монголын баг үндсэн хэсэгт тоглох эрх авчээ |