Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Гадны биетээс хамгаалах туршилт амжилттай болсныг зарлалаа
2 жил өмнө   345
АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA хүн төрөлхтний түүхэнд анхных нь болох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт амжилттай болсныг өчигдөр зарлажээ.
 
Есдүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын DART (Double Asteroid Redirection Test) хөлөг Диморфос астероидыг мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчлөх туршилтыг гүйцэтгэсэн юм. “DART хөлөг Диморфосын Дидимосыг нэг бүтэн тойрох хугацааг 11 цаг 55 минутаас 11 цаг 23 минут болгож богиносголоо” гэж NASA-гийн захирал Билл Нелсон мэдэгдсэн байна.
 
Энэ 32 минут нь NASA-гийн тооцоолж байсан 10 минутаас хол давсан үр дүн болжээ. “NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг бид дэлхий дахинд харуулж чадлаа” гэж Нелсон хэлсэн байна.
 
160 метр өргөн буюу Египетийн аварга пирамидын хэмжээтэй, өндөг хэлбэртэй Диморфос астероидыг энгийн хөргөгчийн хэмжээтэй DART хөлөг цагт 23,500 км-ийн хурдаар мөргөж, хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулж чадсан юм. Тухайн үед мөргөлтийг дэлхийгээс болон сансрын гүнээс телескопуудаар ажиглаж байсан ч туршилтын үр дүнг тооцоолж гаргахад хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулжээ.
 
 
 
 
 
 
Гадны биетээс хамгаалах туршилт амжилттай болсныг зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0