Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ
8 сар өмнө   248
Умард Солонгосын пуужингийн туршилтаас үүдэлтэй хурцадмал байдал даамжирч, Пёньяны зүгээс холбоотнуудад хандсан үг хэллэг нь ширүүсэж буй энэ үед Өмнөд Солонгос, АНУ бэлэн байдлын түвшнийг ахиулах зорилгоор даваа гарагт цэргийн томоохон хамтарсан сургуулилт хийж эхэллээ. 
 
Жил тутам явуулдаг,  байлдааны бүх хувилбарыг боловсруулдаг “Ulchi Freedom Shield” хээрийн сургууль 11 хоног үргэлжлэх бөгөөд компьютерийн симуляцид суурилсан команд штабын сургуулилт, хээрийн сургууль, иргэний хамгаалалтын сургуулилт зэрэг гэнэтийн нөхцөл байдал үүсэх үеийн бүх хувилбарыг хамарна.
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хөлөг онгоцноос далавчит пуужин харвах туршилтыг хянан удирдсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд өнөө өглөө мэдээлсэн юм. Уг үйлдлээрээ Пёньян хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бололтой. Туршилт яг хэзээ болсныг тодорхой мэдээлээгүй байна.
 
Штабын дарга нарын хорооны төлөөлөгчийн мэдээлснээр, хамтарсан сургуулилтын хугацаанд 30 орчим хээрийн сургалтын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин энэ хаврын “Freedom Shield” сургуулилтын явцад 25, өнгөрсөн жилийн “Ulchi Freedom Shield”-ийн үеэр 13 ийм арга хэмжээг зохион байгуулсан юм.
 
Энэ удаагийн хээрийн сургуульд Өмнөд Солонгос, Америкийн цэргүүдээс гадна НҮБ-ын командлалын есөн гишүүн орон болох Австрали, Канад, Франц, Британи, Грек, Итали, Шинэ Зеланд, Филиппин, Тайландын цэргийнхэн оролцоно. НҮБ-ын командлал бол 1950-1953 оны Солонгосын дайныг зогсоосон эвлэрлийн гэрээний гол хэрэгжүүлэгч юм.
БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0